ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАДАМЖИЙГ ТОГТООХ ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДЛАА

A- A A+
ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАДАМЖИЙГ ТОГТООХ ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДЛАА

Эрүүл Мэндийн Яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Олон Улсын Атомын Энергийн Агентлаг, Олон Улсын Хавдар Судлалын Агентлаг, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Монгол Улсад хавдрын хяналтын чиглэлээр олон улсын хавдрын цогц үнэлгээний багийн гишүүн Техасын их сургуулийн Андерсоны хорт хавдрын төвийн эмгэг судлал, лабораторийн анагаах ухааны тасгийн эрхлэгч Донна Хансел /MD, PhD/ Эмгэг Судлалын Үндэсний Төв дээр 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр айлчиллаа.

Донна Хансел /MD, PhD/ уулзалтын үеэр Эмгэг Судлалын Үндэсний Төвийн тасгуудын бүтэц зохион байгуулалт, тусламж, үйлчилгээний мэдээлэл, статистик тоо баримттай танилцан, хавдрын оношилгооны чадавх, хэрэгцээний өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Мөн хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахад зөвлөмж өгч, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

2024 оны 05 дугаар сарын 15

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба