МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖИЛЛАА

A- A A+
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВД АЖИЛЛАА

МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б. Мягмар 2019.12.20-ны өдөр Эмгэг Судлалын Үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудтай уулзалт хийж, тэдний санал, хүсэлтийг сонсон, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа. Мөн тэрээр байгууллагын үйл ажиллагаа буюу ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл болох лабораторийн үйл ажиллагаатай танилцан, шинжилгээнд ашиглаж байгаа, ажиглаж байсан хадгалагдаж буй химийн хорт бодисыг хэрхэн устгах, хадгалах асуудал шийдвэрлэгдэхгүй байгаагаас гадна хортой нөхцөлд ажиллаж байгааг газар дээр үзэж, танилцлаа.

Энэхүү асуудлыг салбарын яам болон Засгийн газрын түвшинд тавих, мөн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн асуудал цалин хөлсийг нэмэгдэл хэлбэрээр нэмэх боломжтой тул хамтын хэлэлцээрт заасан, тохиролцсоны дагуу эрх бүхий байгууллагад хандаж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах талаар тэрээр дурдлаа.

МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б. Мягмар хэлэхдээ эдгээр эмгэг судлалд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдал, нийгмийн асуудал болох тэр дундуу цалин, орлогыг нэмэх тусгамдаж буй асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлүүлэхэд хичээх болно гэв. Мөн тэрээр учир нь эмч нарын цалин, орлого бага байгаа нь хүний нөөцийн хомсдол үүссэн, хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласанаар тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зэрэг эрсдэл бүхий боловч энэхүү хортой нөхцөлийг манай улсад тогтоох, хэмжиж судлах багаж хэрэгсэл байхгүй, боломжгүйн улмаас одоог хүртэл хортой нөхцөлд хамраахгүй байна гэлээ.

Эмгэг Судлалын Үндэсний Төвий дэргэдэх Үйлдвэрчний Эвлэлийн Хороо