Дэлхийн 191 орны 1.7 сая эмч, 40 мянган эрүүл мэндийн байгууллага ашигладаг, 6500 эрдэмтэн, зохиогч, судлаачдын зөвлөмжийг тогтмол гарган, судалгаа, шинжилгээнд үндэслэгдсэн нотолгоо бүхий, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх эмнэлзүйн тооцооллууд, эм, эмийн харилцан үйлчлэл, зураг дүрслэл агуулсан, эмнэлзүйн удирдажийг цахим хэлбэрээр байршуулан байнга шинэчилж байдаг UpToDate эмнэлзүйн цахим платформыг Улс орон даяар нэвтрүүлэх ажил явагдаж байна.
Эмч эмнэлгийн мэргэжилтний анагаах ухааны мэдлэг мэдээллийг тасралтгүй нэмэгдүүлж, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээ хийх боломжийг бүрдүүлэх, өргөнөөр хэрэглэх үйл ажиллагааг дэмжиж Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албанаас “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй UpToDate эмнэлзүйн цахим платформыг өдөр тутмын тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх сарын аяны хүрээнд нийт эмгэг судлаач эмч нар сэдэвчилсэн танилцуулга бэлтгэн танилцуулж эмгэг судлалын шинжилгээний болон амьд сорьцын шинжилгээний онош дүгнэлт гаргахад ашиглаж байна.
ЭСҮТ-ийн Хүүхдийн Эмгэг Судлалын Тасаг