Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албанаас 2021 оны 3 дугаар сарын 23-наас 26-ны өдрүүдэд Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сард батласан А/566 тушаалын 1 дүгээр хавсралт “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээллэх, хариу арга хэмжээ авах журам”-ыг тус төвийн нийт эмгэг судлаач эмч, эд судлалын лабораторийн техникч нарт танилцуулж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх шалтгаан, хүчин зүйл, тохиолдол дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зэрэг үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэгийг бататгасан цуврал сургалтыг зохион байгуулав.
Мөн уг сургалтаар Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн тохиолдлын санд эрүүл мэндийн байгууллагаас сүүлийн 3 жилд бүртгэгдсэн тохиолдлуудын дүн шинжилгээ болон тус төвийн 2020 оны тохиолдлын санд бүртгэгдсэн тохиолдлуудыг танилцууллаа.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба