Эмгэг судлалын үндэсний төв нь эмгэг судлалын чиглэлээр улсын хэмжээнд үнэлгээ, судалгаа хийх, мэргэжил арга зүйгээр хангах ажлынхаа хүрээнд “Эмгэг судлалын тусламж үйлчилгээг сайжруулах” цахим уулзалтыг 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Уулзалтаар тус төвөөс дараах сэдвүүдээр танилцуулга хийж, уулзалтын төгсгөлд 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-өөс оролцож буй эмгэг судлаач эмч нар, эс судлаач эмч нар, эс судлаач, чанарын албаны менежер, статистикч, хүний нөөцийн ажилтан нартай санал солилцлоо. Үүнд:
1/ ЭМС-ын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/194 дугаар тушаалын хавсралт “Эмгэг судлалын тусламж үйлчилгээг 2017-2020 онд үндэсний хэмжээнд бэхжүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дагуу 2020 онд орон нутагт чиглэгдэж хэрэгжүүлсэн ажил- Бодлого, төлөвлөлтийн албаны дарга О.Дуламсүрэн,
2/ Коронавирүсийн халдварын цар тахлын үед эмгэг судлалын шинжилгээтэй холбоотой журам, тушаалын танилцуулга болон 2020 оны эмгэг судлалын тусламж үйлчилгээний гадаад үнэлгээний тайлан- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны дарга Б.Батгиймаа,
3/ Статистик тайлан мэдээ ирүүлэх зөвлөмж- Статистикч Б.Товуусүрэн,
4/ 2021 онд эмгэг судлалын тусламж үйлчилгээний чиглэлээр хийгдэх ажлын танилцуулга- Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны дарга Э.Ундармаа,
5/2021 оны төлөвлөгөөт хурал, сургалтын мэдээлэл- Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албаны дарга Р.Оюун-Эрдэнэ нар танилцууллаа.
Хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.
БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА