“Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа ба ёс зүйн менежмент” цахим сургалтанд хамрагдлаа

A- A A+
“Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа ба ёс зүйн менежмент” цахим сургалтанд хамрагдлаа

2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Сургалт эрхлэх байгууллагын удирдлагуудад, Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолоор резидент эмч нарын хөдөлмөрийн хөлсийг тогтоон, 2021 оны 1 дүгээр сараас эхлэн сургалт эрхлэх байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсантай холбогдуулан “Резидент эмч нарыг суралцуулан ажиллуулах” хөдөлмөрийн эрх зүйн харилцаа ба ёс зүйн менежментийг эрүүл мэндийн байгууллагуудад нэвтрүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтыг Удирдлагын академийн доктор, профессор Б.Уранцэцэг “Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхэд анхаарах арга зүйн асуудал” сэдэвт, Удирдлагын академийн доктор, дэд профессор Ч.Эрдэнэчимэг “Ёс зүйн менежментийг эрүүл мэндийн байгууллагад хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд цахим сургалтыг удирдаж, хэлэлцүүлэг хэлбэрээр явууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт сургалт тус төвийн Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албаны дарга Р.Оюун-Эрдэнэ оролцсон бөгөөд сургалт эрхлэх байгууллагын удирдлагуудад, ЭМХТ-өөс “хөдөлмөрийн эрх зүйн харилцаа ба ёс зүйн менежмент” сургалтанд хамрагдсан гэрчилгээ олгосон байна.

Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба