Эрүүл Мэндийн Сайдын 2016 оны “Эмгэг судлалын үндэсний төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн батлах тухай” А/294 тоот тушаалын 3.2.1. Улсын хэмжээнд эмгэг судлалын тусламж үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах; 3.2.2. Амьд ахуйн эд, эсийн шинжилгээ, эмгэг судлалын задлан шинжилгээ хийх, эмнэлзүй, эмгэг судлалын лавлагаа тусламж, үйлчилгээг үзүүлэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн эсийн шинжилгээний баталгаажилтыг хийх; 3.2.3 Тусламж үйлчилгээг сайжруулан, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний саналыг боловсруулан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах гэсэн заалтуудыг үндэслэн Булган, Сэлэнгэ, Дундговь, Говьсүмбэр аймгуудын нэгдсэн эмнэлгүүдийн эмгэг судлалын тусламж үйлчилгээг тогтмолжуулах үйл ажиллагаа явагдаж байна.
Дундговь Аймгийн Нэгдсэн Эмнэлэгт ЭСҮТ-ийн Эмгэг судлалын тусламж үйлилгээний албаны Б.Гомбын Нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Ганхүү, Насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч Б.Энхчулуун, лабораторийн техникч Б.Баярмаа, жолооч Ж.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй баг 2021 оны 06 дугаар сарын 02-08 өдрүүдэд ажиллаж байна.
Тус Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Үйл оношийн тасгийн Эд, эс судлалын лабораторийг Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартад нийцүүлэн бүрдүүлж эмгэг судлалын шинжилгээ, амьд сорьцын шинжилгээ, эс судлалын шинжилгээ хийж онош дүгнэлт өгч, 2016-2020 он буюу сүүлийн таван жилийн эмнэлгийн нас баралт, эмгэг судлалын шинжилгээ, амьд сорьцын шинжилгээ, эс судлалын шинжилгээний судалгаа гаргаж, Дундговь аймгийн 15 Сумын эрүүл мэндийн төвүүдийн нас барагчийн цогцос хадгалах, эмгэг судлалын шинжилгээ хийх нөхцлын талаарх судалгаа гаргаж, эмгэг судлалын тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Хамтран ажилласан Г.Тувааны нэрэмжит Дундговь Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн удирдлага хамт олонд талархал илэрхийлье.
ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА