Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.1.10-р зорилтын 8 дахь арга хэмжээг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эмгэг судлалын тусламж, үйлчилгээг 2017-2020 онд үндэсний хэмжээнд бэхжүүлэх, хүний нөөцийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” А/194 дүгээр тушаал, Эмгэг судлалын үндэсний төв, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газартай харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН төвийн эс судлалын хэсэг, эсийн лабораторийн үйл ажиллагаанд дэмжлэгт үнэлгээ хийж, газар дээр нь очиж зөвлөн туслах, мэргэжил арга зүйгээр хангах ажлыг хийлээ.
Энэхүү ажлыг ЭСЭИАлбаны дарга, АУ-ны магистр эмгэг судлаач эмч Б.Ганзориг, эс судлаач Б.Баттулга нар 2021 оны 6 сарын 4-ны өдөр тус төвд ажиллан, 2020 оны эс судлалын шинжилгээнд чанарын гадаад үнэлгээ хийн, өмнөх зөвлөмжийн хэрэгжилт, эс судлалын лабораторийн үйл ажиллагааг үнэлж, энэхүү чанарын үнэлгээг, цаашид авах арга хэмжээний талаар Налайх ЭМТөвийн дарга Л.Байгал, Лабораторийн эрхлэгч, эс судлаач нарт танилцууллаа.
Эс судлалын эрт илрүүлгийн алба