Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албанаас 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/537 тоот тушаалаар батлагдсан “Заавар батлах тухай”, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/227 тоот тушаалаар батлагдсан “Түр заавар батлах тухай” журам болон ЭСЛЛ-ЖУ-36-2019, биоаюулгүй ажиллагааны заавруудыг тус албаны дарга Б.Батгиймаа "Халдварын сэргийлэлт, хяналт" сэдвийн хүрээнд байгууллагын нийт ажилчдад цахим сургалт зохион байгуулж, сургалтын дараа тест авч мэдлэгийг үнэллээ.