Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирлын 2021 оны А/141 тоот тушаалын дагуу Сэлэнгэ Аймгийн Нэгдсэн Эмнэлэгт Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Тусламж Үйлчилгээний Албаны Насанд хүрэгчдийн тасгийн эрхлэгч, эмгэг судлаач эмч Г.Саруул, Б.Гомбын Нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, эмгэг судлаач эмч Г.Ганхүү болон тэргүүлэх зэргийн лабораторийн техникч Г.Алтаншагай нарын бүрэлдэхүүнтэй баг 2021 оны 06 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд ажиллалаа.
Ажиллах хугацаанд дараах эмгэг судлалын тусламж үйлчилгээ үзүүлэв. Үүнд:
- Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Параклиникийн тасагт MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа”-ны стандартын дагуу эмгэг судлалын тусламж үйлчилгээ үзүүлэх /эд эс хүлээн авах, боловсруулах будах, онош дүгнэлт өгөх/ эд эсийн лабораторийг байгуулав.
- Эрүүл Мэндийн Сайд-ын багцаас нийлүүлсэн Япон Улсад үйлдвэрлэсэн Сакура /Sakura/ үйлдвэрлэгчийн эд зүсэгч хагас автомат микротомыг тус лабораторит суурилуулсан.
- Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн эмгэг судлаач эмч болон лабораторийн техникч нарт ажлын байран дээрх дадлагажуулах сургалт хийгдсэн.
- 2021 оны 05-р сарын нийт 150 умайн хүзүүний эсийн шинжилгээ, нийт 17 амьд сорьцын шинжилгээг эд эсийн лабораторид боловсруулан, онош дүгнэлт гаргасан.
- 2019 оноос 2020 оны хоорондох эмнэлгийн нас баралт, эмгэг судлалын шинжилгээний протоколд эргэмж судалгаа хийж эмнэлгийн чанарын алба, төрөх эмэгтэйчүүд, мэс засал, эрчимт эмчилгээний эмч нар болон байгууллагын удирдлагад танилцуулан уулзалт ярилцлага зохион байгуулсан.
- Сэлэнгэ аймгийн нийт 17 сумын эрүүл мэндийн төвүүдийн нас барагчийн цогцос хадгалах, эмгэг судлалын шинжилгээ хийх нөхцлийн судалгааг авч, эмгэг судлалын тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.