Эрүүл Мэндийн Сайдын 2016 оны “Эмгэг судлалын үндэсний төвийн дүрэм, бүтцийг шинэчлэн батлах тухай” А/294 тоот тушаалын 3.2.1. Улсын хэмжээнд эмгэг судлалын тусламж үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлж, эрүүл мэндийн бусад байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах, эмгэг судлалын лавлагаа тусламж, үйлчилгээг үзүүлэх, эд эсийн шинжилгээний баталгаажилтыг хийх зорилгын хүрээнд Эмгэг Судлалын Үндэсний төвийн Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба Австрали Улсын Эмгэг судлаачдын Рояал коллежийн чанарын гадаад хяналтанд 2019 онд “Эмгэг судлалын оношилгоо”, “Эсийн эмгэг судлал”, 2020 онд “Хоол боловсруулах эрхтний эмгэг судлал”, “Эмэгтэйчүүдийн эмгэг судлал” чиглэлээр амжилттай хамрагдсан бөгөөд 2021 онд “Хүүхдийн эмгэг судлал” чиглэлээр чанарын гадаад хяналтанд хамрагдлаа. Мөн онд “Шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны эмгэг судлал” чиглэлээр чанарын гадаад хяналтанд хамрагдахаар бэлтгэл ханган ажиллаж байна.
Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба