Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа

A- A A+
Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа

ЭСҮТ-ийн захирлын 2021 оны А/23 тоот тушаалын дагуу Завхан Аймгийн Нэгдсэн Эмнэлэгт ЭСҮТ-н ЭСТҮА-ны Насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч Б.Энхчулуун, ЭСТҮА-ны Гомбын Нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эмгэг судлаач эмч Л.Басхүү, лабораторийн техникч Н.Баярмаа, жолооч Ц.Батболд нарын бүрэлдэхүүнтэй баг 2021 оны 09 дугаар сарын 06-10 өдрүүдэд ажиллаж байна.

Тус аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл оношлогооны тасгийн Эмгэг судлалын лабораторийг Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартад нийцүүлэн ашиглагдахгүй байсан Slee Mainze брэндийн mtm маркийн эд боловсруулах процессорыг хэвийн үйл ажиллагаанд оруулан тус АНЭ-с ЭСҮТ-д эмгэг судлалын шинжилгээний онош дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн 8 тохиолдолд эмнэлзүй-эмгэг судлалын хурлыг танхим болон онлайн хэлбэрээр зохион байгуулж, эмгэг судлаач эмч, лабораторийн техникчийг ажлын байранд дадлагажуулан 2019, 2020 оны хоорондох эмнэлгийн нас баралт, эмгэг судлалын шинжилгээ, амьд сорьцын шинжилгээ, эс судлалын шинжилгээний судалгаа гаргаж эмгэг судлалын тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Хамтран ажилласан Завхан Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.

ЭМГЭГ СУДЛАЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА