2019 оны 5 сард Женев хотод болсон Дэлхийн эрүүл мэндийн 72 дугаар чуулганаар "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх Дэлхий нийтийг хамарсан арга хэмжээ авах тухай " WHA72.6 тогтоол баталж жил бүрийн 9 дүгээр сарын 17-ныг тэмдэглэлт өдөр боогохоор тогтжээ.
Энэхүү өдрийг манай улс 3 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдрийн зорилго нь эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй үйлчлүүлэгч эрсдэлд өртөх тохиолдлыг бууруулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаархи үйл ажиллагааг сурталчилах юм.