“MNS ISO 9001:2016 Чанарын удирдлагын тогтолцоо” сургалтанд хамрагдлаа

A- A A+
“MNS ISO 9001:2016 Чанарын удирдлагын тогтолцоо” сургалтанд хамрагдлаа

Эмгэг судлалын үндэсний төвийн хэмжээнд Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх, хэвшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулахаар Стандарт хэмжилзүйн газраас зохион байгуулж буй “MNS ISO 9001:2016 Чанарын удирдлагын тогтолцоо” сэдэвт цахим сургалтанд тус төвийн эмгэг судлаач эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 2021 оны 10 сарын 5-6-ны өдрүүдэд хамрагдлаа.

Сургалт нь дээрх стандартыг хэрэгжүүлэхэд байгууллагын эмч, мэргэжилтэн, албан хаагчдын идэвхи оролцоо, хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

ЭСҮТ, Чанарын алба