Тус төвөөс зохион байгуулагдаж буй “Зонхилон тохиолдох эмгэгийн үеийн эмгэг судлалын шинжилгээ, оношлогоо” сэдэвт цуврал вебинарийг хүрээнд 11-р сарын 04-ний Пүрэв гаригт 15:30 цагаас “Төрөхийн гэмтэл, хоол боловсруулах замын эрхтний гажиг” аутопсийн тохиолдолыг Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, эмгэг судлаач эмч Ц.Цэрэндагва танилцуулж, ЭСҮТ, ЭСТҮА, Хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Л.Басхүү удирдан явууллаа.
Уг сургалтанд нийслэл болон орон нутгийн эмнэлгийн байгууллагуудаас нийт 34 холболтоор 50 орчим эмч, эд эс судлалын лабораторийн техникч, эмнэлгийн мэргэжилтэн нар холбогдлоо.
Цуврал вэбинар сургалтын сүүлийн дугаарыг 11-р сарын 11-ний Пүрэв гаригт 13:00 цагаас “Шингэний цитологи” тохиолдол хэлэлцүүлэгийг ЭСҮТ, Эс судлалын эрт илрүүлэгийн албаны дарга, эмгэг судлаач эмч, АУ-ы магистр Б.Ганзориг удирдан явуулахаар төлөвлөөд байна.
Иймд сонирхсон эмч, мэргэжилтэн нар доорх холбоосоор нууц үггүй шууд нэвтрэх боломжтой. Zoom link: https://us02web.zoom.us/j/86944166618
Хамтын ажиллагаанд амжилт хүсье.
Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба