“Зонхилон тохиолдох эмгэгийн үеийн эмгэг судлалын шинжилгээ, оношлогоо” сэдэвт цуврал вебинар амжилттай явагдаж өндөрлөлөө

A- A A+
“Зонхилон тохиолдох эмгэгийн үеийн эмгэг судлалын шинжилгээ, оношлогоо” сэдэвт цуврал вебинар амжилттай явагдаж өндөрлөлөө

Эмгэг судлалын үндэсний төвөөс зохион байгуулж буй “Зонхилон тохиолдох эмгэгийн үеийн эмгэг судлалын шинжилгээ, оношлогоо” сэдэвт цуврал вебинарийн сүүлийн дугаар болох “Шингэний цитологи” тохиолдол хэлэлцүүлэг 11-р сарын 11-ний өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө. Сургалтыг амжилттай удирдсан ЭСҮТ, Эс судлалын эрт илрүүлэгийн албаны дарга, эмгэг судлаач эмч, АУ-ы магистр Б.Ганзориг эмчдээ баярлалаа.

Нийт 5 удаагийн энэхүү цуврал сургалтыг нэгтгэн гарын авлага боловсруулах ба сургалтанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт үнэгүй тараагдах юм. Та бүхнийг дараа дараагийн цуврал сургалтанд идэвхитэй хамрагдахыг урьж байна.

Хамтын ажиллагаанд амжилт хүсье.

 

Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба