“Дох-той тэмцэх дэлхийн өдөр”-ийн өдөрлөг “тэгш бус байдлыг арилгая, халдварын тархалтыг зогсооё” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа

A- A A+
“Дох-той тэмцэх дэлхийн өдөр”-ийн өдөрлөг “тэгш бус байдлыг арилгая, халдварын тархалтыг зогсооё” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа

Эмгэг судлалын үндэсний төв нь 12-р сарын 01-ний өдрийг “ТЭГШ БУС БАЙДЛЫГ АРИЛГАЯ, ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ЗОГСООЁ” уриан дор байгууллагын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчид, албан хаагчдын дунд “ДОХ-той ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.  Тус өдөрлөгөөр нийт ажилчдад ДОХ-ын эсрэг билэгдэл болсон улаан туузыг зүүж, өвчний аюулыг санах, сэрэмжлэх, ДОХ-той хамтдаа тэмцэхийг уриалав.

 

     

ЭСҮТ, ХЭСТ-ийн хамт олон

 

Резидент эмч нарын хамт олон

 

Лавлагаа лабораторийн хамт олон

 

Өдөрлөгийн хүрээнд ДОХ-ын талаарх мэдлэг сорих тэмцээн зохион байгуулан тус төвийн 2 тасаг, 4 албаны төлөөлөл нарын нийт 6 баг амжилттай оролцлоо.

Тэмцээнийг Kahoot программыг ашиглан зохион байгуулсан ба гурван байрт шалгаруулав. Үүнд:

  1. Тэргүүн байр- ЭСҮТ, Лавлагаа лабораторийн Болжморууд баг
  2. Дэд байр- ССЭШГХА-ны Резидент эмч нарын РЕЗ баг
  3. Гутгаар байр- ЭСТҮА, Хүүхдийн эмгэг судлалын тасгийн Babies баг

тус тус шалгарав.

 

Тэргүүн байр - Лавлагаа лаборатори БОЛЖМОРУУД баг

 

Дэд байр - ССЭШГХА-ны Резидент эмч нарын РЕЗ баг

 

Өдөрлөгт амжилттай оролцсон нийт хамт олондоо амжилт хүсье!

 

ЭСҮТ, Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба