“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ 2021” үзэсгэлэнд оролцлоо

A- A A+
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ 2021” үзэсгэлэнд оролцлоо

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Эрүүл мэндийн технологи-2021” үзэсгэлэн нь энэ удаад Мишээл экспогиийн олон улсын үзэсгэлэнгийн танхимд 12-р сарын 10-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

Тус үзэсгэлэн яармагт нийт 3 өдрийн турш олон нийтэд мэргэжилээ сурталчилах, байгууллагын үйл ажиллагаа болон монголын эмгэг судлалын сэтгүүлийн дугааруудыг нийтэд танилцуулах, эмгэг судлалын шинжлэх ухааны дэвшилтэт техник технологийг толилуулах зорилгоор амжилттай оролцлоо.

 

ЭСҮТ-ийн хамт олны төлөөлөл

 

Бидний танилцуулсан шинэ техник технологи болох “Вишн Тек” төхөөрөмж нь 4 слайдыг зэрэг уншиж, дижитал хэлбэрт шилжүүлэн бусад аймаг сум болон олон улс руу шууд дамжуулан зөвлөгөө авах, онош тодруулах боломжтой дэвшилтэт технологи юм.

 

Уг арга хэмжээнд оролцсоноор манай байгууллагын одоогийн үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний чиглэлүүд болоод сургалт, эрдэм шинжилгээний бүтээл, цаашдын зорилго зорилтыг дэлгэрүүлэн танилцуулах чухал ач холбогдолтой байлаа.

 

Үзэсгэлэн яармагт амжилттай оролцож ТАЛАРХАЛ гардан авлаа.

 

ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, МИШЭЭЛ ЭКСПО ХХК-ИЙН ХАМТ ОЛОН БОЛОН БАЙГУУЛЛАГЫН НИЙТ АЖИЛЧИД, ХАМТ ОЛОНДОО ТАЛАРХСНАА ИЛЭРХИЙЛЬЕ!

 

Сургалт, Судалгаа, Эрдэм Шинжилгээ, Гадаад Харилцааны Алба