“Эрүүл мэндийн салбар 100 жил-Эмнэлзүйн анагаах ухааны салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо

A- A A+
“Эрүүл мэндийн салбар 100 жил-Эмнэлзүйн анагаах ухааны салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо

Монгол Улсад Эрүүл Мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбар 100 жил-Эмнэлзүйн анагаах ухааны салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Эмгэг Судлалын Үндэсний Төв, АШУҮИС-ийн БАС-ийн Эмгэг Судлал, Шүүх эмнэлгийн тэнхим, Био-Анагаахын Хүрээлэнгийн судлаачдын хамтарсан “Монгол Улсад бүртгэгдсэн КОВИД-19-өөр нас барсан тохиолдлуудын оношийн баталгаажилт, эмгэг судлалын онцлогийг судалсан дүн” сэдэвт илтгэл хэлэлцүүлэгдэж  ДЭД БАЙР эзэллээ.

Хамтран ажилласан Монголын Эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдадаа Монгол Улсад ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэнд хүргэж, талархал дэвшүүлье.

ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба