Эмгэг судлалын үндэсний төвийн 2021 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурал амжилттай болж өндөрлөлөө

A- A A+
Эмгэг судлалын үндэсний төвийн 2021 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурал амжилттай болж өндөрлөлөө

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн 2021 оны үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурал 12-р сарын 28-ны өдөр болж өндөрлөлөө. Аливаа байгууллагын хувьд он солигдох мөч бол өнгөрсөнөө цэгнэж, ирээдүйгээ төлөвлөж, цаашид анхаарах асуудалдаа төвлөрдөг цаг үе байдаг билээ. Үүний нэг адил энэхүү хурлаар өнгөрч буй оны гүйцэтгэсэн ажлын үр дүн, алдаа оноо, үр бүтээмжтэй ажилласан нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажиллагсдын ажил бүтээлийн ололт амжилт  идэвх зүтгэлийг дүгнэн, ирэх оны зорилго зорилтоо тодорхойлон хуралдлаа.

 

Мөн Эмгэг Судлалын Үндэсний Төвийн 2021 оны шилдэг эмч, мэргэжилтэн, албан хаагч, ажилчдыг шалгаруулж, ажил бүтээлийн үр дүнг үнэлэн, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг баг хамт олных нь зүгээс хүслээ.

 

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн 2021 оны шилдгийн шилдгээр:

  • Шилдэг эмгэг судлаач эмч - ХЭСТ-ийн тасгийн эрхлэгч Л.Басхүү
  • Шилдэг менежер – Чанарын албаны дарга Б.Батгиймаа
  • Шилдэг судлаач эмч - Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү
  • Шилдэг лабораторийн техникч - тэргүүлэх зэргийн лабораторийн техникч С.Амаржаргал
  • Шилдэг эмнэлгийн мэргэжилтэн – Молекул генетикийн лабораторийн технологич Г.Лхам-Янжин
  • Шилдэг эмнэлгийн ажилтан – ЭСҮТ-ийн жолооч Ж.Ганзориг
  • Шилдэг баг – ISO 9001 чанарын удирдлагын баг
  • Орон нутгийн шилдэг эмгэг судлалын тасаг нэгжээр – С.Дашдорж эрхлэгчтэй Дорнод аймгийн эмгэг судлалын тасаг нар тус тус шалгарлаа

 

 

Мөн тус хурлаар Монгол улсын загийн газар, Эрүүл мэндийн яамны шагналаар шагнагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажиллагсаддаа баяр хүргэлээ.

 

Эрүүл мэндийн яамны жуух бичгээр НХЭСТ-ийн эмгэг судлаач эмч Д.Болортуяа, эмгэг судлаач эмч О.Сарандэлгэр, ХЭСТ-ийн эмгэг судлаач эмч П.Ганцэцэг, Лавлагаа лабораторийн эрхлэгч Д.Балжинням, туслах ажилтан З.Чинбаатар нар шагнагдлаа.

 

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулсан эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү, НХЭСТ-ийн эмгэг судлаач эмч Я.Энх-Амар, санхүүгийн албаны нягтлан бодогч Н.Батбаяр нартаа баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

 

Эмгэг Судлалын Үндэсний Төвийн хамт олон болон Эмгэг судлалын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагч, ажиллагсаддаа

ШИНЭ ОНЫ МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ!

 

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба