Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Эмгэг судлалын үндэсний төвийн захирал, АУ-ны доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Г.Уянга “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор 2021 оны 12-р сарын 29-ний өдөр энгэрээ мялаалаа.
Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга нь 1990 оноос Эмгэг судлалын албанаас хөдөлмөрийн гараагаа эхэлж ажилласан бөгөөд 2015 оноос Эмгэг судлалын үндэсний төвийн захирлаар томилогдон ажиллаж байна. Ийнхүү улсад 33 жил ажиллахдаа Монгол улсад Эмгэг судлалын тусламж, үйлчилгээг шинжлэх ухаан, нотолгоонд суурилсан байдлаар чанартай, хүртээмжтэй хүргэж үзүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж ирсэн.
Эмгэг судлалын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан, эмгэг судлалын тусламж үйлчилгээг олон улсын практикт ашиглагддаг эс судлал, иммуногистохими, молекул генетикийн шилдэг арга аргачлал, шинэ туршлагыг нутагшуулах, гадаад дотоодын хамтын ажиллааг өргөжүүлэх хүрээнд олон амжилттай, үр дүнтэй ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Түүнчэн салбарын судалгаа, эрдэм шинжилгээ, сургалтыг тасралтгүй сайжруулах, ажиллагсдын нийгмийн асуудлыг тогтмол анхаарч ажилласаар байна.
Эмгэг судлалын салбарыг хөгжүүлэх үйлсэд биднийг манлайлан удирдаж, бахархалтай, үлгэр дуурайлал үзүүлэн ажиллаж байгаа Г.Уянга захирал тандаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг нийт хамт олны зүгээс хүсэн ерөөе.
ЭСҮТ-ийн хамт олон