Эмгэг судлалын үндэсний төвийн Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албанаас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр "Тархи ба сэтгэл хөдлөл" сэдвээр нийт ажиллагсадад зориулан танхимийн болон цахим сургалт зохион байгууллаа.
Тус хурлаар тархи ба шингэний тогтолцоо сэтгэл хөдлөлийг хэрхэн удирддаг, биеийн хэлэмж ашиглан сэтгэл хөдлөлөө удирдаж болох эсэх, хийхийг хүсэхгүй байгаа ажлаа хэрхэн хийх буюу тархиа хэрхэн хуурах вэ? зэрэг сэдвийн хүрээнд нийт ажиллагсдад урам зориг өгөх агуулгаар танилцуулга хийгдлээ.
Уг сургалтад эмгэг судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасаг, хүүхдийн эмгэг судлалын тасгийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчид оролцлоо.
Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба