Монгол Улсад орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гарган, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Эмгэг Судлалын Үндэсний Төвийн эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, ажилчдын дараах нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье.
Шагналыг ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Эрхэмбаяр, шагнал хариуцсан мэргэжилтэн Г.Нэмэхбаяр нар гардуулж баяр хүргэлээ.
“Алтан гадас одон”-гоор:
- Ахмад ажилтан Б.Нарантуяа
- Ахмад ажилтан П.Батдорж
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:
- Эмгэг судлаач эмч Б.Энхчулуун
- Лабораторийн техникч Д.Отгонсүрэн
- Жолооч Д.Батболд
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба