Эмгэг судлалын үндэсний төвийн дэргэдэх эрдмийн зөвлөл шинэ гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 02-р сарын 17-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар 2022 оны эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэл, цаашдын чиг хандлага, эмнэлзүйн болоод био-анагаахын салбаруудтай хэрхэн төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцлээ.
Түүнчлэн тус онд зохион байгуулагдах олон улсын сургалт семинарын тухай зөвлөлдөж, сэдвийн талаар нэгдсэн шийдвэр гаргав. Хуралд Эмгэг судлалын үндэсний төв болон АШУҮИС-д хэрэгжиж буй “Анатомын эмгэг судлал” үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрт харьцуулалт хийн ирээдүйн эмгэг судлаач эмч нарын чадавхи, чадамжийн сайжруулах талаар хэлэлцүүлэг хийв. Шинэ бүтээлийн танилцуулгаар ЭСҮТ-ийн эмгэг судлаач эмч Х.Удвал, ТҮА-ны дарга Г.Ганхүү нарын орчуулан хүргэж буй “Ихэсийн эмгэг судлал” гарын авлагыг хэлэлцэж, талархал хүргэлээ.
ЭСҮТ-ийн дэргэдэх Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд:
Эрдмийн зөвлөлийн дарга: |
1. |
Ш.Энхтуяа, / Монгол улсын хүний гавъяат эмч, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, АУ-ы доктор, дэд профессор зөвлөх зэрэгтэй эмгэг судлаач эмч, эмгэг судлалын профессор / |
Эрдэмтэн нарийн бичгийн дарга: |
2. |
Ц.Батчимэг, /Эмгэг судлалын үндэсний төвийн Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албаны дарга, АУ-ы доктор/ |
Гишүүд: |
3. |
Г.Уянга, /Эмгэг судлалын үндэсний төвийн захирал, АУ-ы доктор, клиникийн профессор/ |
|
4. |
О.Сэргэлэн, /Монгол улсын хүний гавъяат эмч, ЭМЯ-ны мэс заслын салбар зөвлөлийн гишүүн, УНТЭ-ийн мэс заслын ерөнхий мэргэжилтэн, АШУ-ы доктор, профессор/ |
|
5. |
Э.Баярмаа, /АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн ЭСШЭ-ийн тэнхмийн эрхлэгч, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АУ-ы доктор, профессор/ |
|
6. |
Д.Оюунчимэг, /Этүгэн их сургуулийн анагаахын био инженерчлэлийн тэнхмийн био статистик эпидемиологийн багш, АУ-ы доктор, профессор/ |
|
7. |
Г.Отгонсүрэн, /ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлэг, хүүхдийн зөвлөх поликлиник, дурангийн эмч, АУ-ы доктор, клиникийн профессор/ |
|
8. |
М.Цэрэнбат, /АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн ЭСШЭ-ийн тэнхмийн багш, АУ-ы доктор, дэд профессор/ |
|
9. |
Д.Янжинсүрэн, /АШУҮИС-ийн Анагаахын сургуулийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхмийн багш, АУ-ы доктор, дэп профессор/ |
|
10. |
Б.Сувдаа, /АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Гистологийн тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор, дэд профессор/ |
|
11 |
О.Энхээ, /Эмгэг судлалын үндэсний төвийн ахлах зэрэгтэй эмгэг судлаач эмч, АУ-ы доктор/ |
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба