Эмгэг судлалын үндэсний төвийн Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албанаас 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр АШУҮИС-ийн харъяа Нийгмийн эрүүл мэндийн сургууль болон Сувилахуйн сургуулиудын хамтран зохион байгуулж буй “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛ” эрдэм шинжилгээний бага хуралд “Монгол улсын хэмжээнд анх удаа эмгэг судлалын зайн оношилгооны дижитал технологийг нэвтрүүлсэн туршлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Хуралд 16 байгууллагын төлөөлөл 50 гаруй судлаачдын бүтээл ирсэнээс 13 эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулан хэлэлцүүлсэн юм.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба