Дэлхийн усны өдөр хэзээ вэ?
Дэлхийн усны өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг.
Дэлхийн усны өдөр гэж юу вэ?
Дэлхийн усны өдөр бол 1993 оноос эхлэн усны ач холбогдлын талаар НҮБ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, НҮБ-Усны зохицуулалтаар, НҮБ-ын Усны нэг буюу хэд хэдэн гишүүн, холбогдох мандаттай түншүүдээр удирдуулдаг.
Дэлхийн усны өдрийн зорилго юу вэ?
Дэлхийн усны өдөр нь усны баярыг тэмдэглэж, цэвэр усаар хангагдаагүй 2 тэрбум гаруй хүн амд анхаарал хандуулахыг зорьдог. Дэлхийн усны өдрийн гол зорилго нь Тогтвортой хөгжлийн зорилт: 2030 он гэхэд бүх нийтийн ус ба ариун цэврийн байгууламжид хүрэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.
Дэлхийн усны өдөр юу болдог вэ?
2022 оны Дэлхийн усны өдрийн сэдэв нь гүний ус юм. Аяны гарчиг нь 'Газрын доорх ус - үл үзэгдэх зүйлийг харагдахуйц болгох' юм. Гүний ус үл үзэгдэх боловч түүний нөлөөлөл хаа сайгүй харагдаж байна. Бидний нүднээс далд, хөл дор байгаа гүний ус бол бидний амьдралыг баяжуулдаг далд баялаг юм. Дэлхийн бараг бүх шингэн цэнгэг ус нь ундны усны хангамж, ариун цэврийн байгууламж, газар тариалан, аж үйлдвэр, экосистемийг дэмждэг. Олон газар хүний буруутай үйл ажиллагаанаас болж гүний усыг хэтрүүлэн ашиглаж, бохирдуулдаг. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход гүний ус чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ нандин баялгийг тогтвортой удирдахын тулд бид хамтран ажиллах хэрэгтэй. Гүний ус харагдахгүй байж магадгүй, гэхдээ ач холбогдолыг нь мартах учиргүй.
2022 оны Дэлхийн усны өдрийн кампанит ажлын гол мессежүүд:
- Гүний ус үл үзэгдэх боловч түүний нөлөөлөл хаа сайгүй харагддаг.
- Дэлхийн бараг бүх цэнгэг ус нь ундны усны хангамж, ариун цэврийн байгууламж, газар тариалан, аж үйлдвэр, экосистемийг дэмждэг гүний ус юм.
- Бидний дэлхийн гадарга дээр юу хийж байгаа нь газар доор нэн чухал. Бид зөвхөн хөрсөнд хоргүй, биологийн задралд ордог бүтээгдэхүүнийг тавьж, усыг аль болох үр ашигтай ашиглах ёстой.
- Гүний ус хил дамнадаг. Хил дамнасан гүний усны нөөцийг зохицуулахад бид хамтран ажиллах ёстой.
- Бид хэмждэггүй зүйлээ удирдаж чадахгүй. Гүний усыг сайтар судалж, шинжилж, хянаж байх ёстой.
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход гүний ус чухал үүрэг гүйцэтгэнэ. Бид хүн төрөлхтний болон дэлхийн хэрэгцээг тэнцвэржүүлж, гүний усыг хамгаалах, судлах ёстой.
ДЭЛХИЙН УСНЫ БАЙГУУЛЛАГААС ЗОХИОГДОЖ БУЙ НЭГ МИНУТЫН СОРИЛД ОРОЛЦООРОЙ!
Газар доорх ус таны амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? Хангалттай байна уу? Аюулгүй юу? Гүний усыг хамгаалахын тулд юу хийх хэрэгтэй вэ? 60 секундын бичлэг хийгээд усны түүхээсээ хуваалцаарай!
Тус видео нь Англи хэл дээр эсвэл англи хадмалтай байж болох ба #MyGroundwaterStory & #WorldWaterDay hashtag-уудыг оруулахаа бүү мартаарай, Түүнчлэн YouTube эсвэл Vimeo-д байршуулж, mygroundwaterstory@un-igrac.org хаягаар линкээ илгээнэ үү. Жилийн эцэст шалгарсан оролцогчдыг танилцуулах юм байна.
Дэлгэрэнгүйг: https://www.worldwaterday.org/
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба