“Эмгэг судлал-Орон нутагт” цахим зөвлөгөөн боллоо

A- A A+
“Эмгэг судлал-Орон нутагт” цахим зөвлөгөөн боллоо

Эмгэг Судлалын Үндэсний Төв нь улсын хэмжээнд эмгэг судлалын үндсэн мэргэшлээр лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий тусгай мэргэжлийн төв бөгөөд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг угтан Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албанаас зохион байгуулж буй “ЭМГЭГ СУДЛАЛ МИНИЙ БАХАРХАЛ” аяны хүрээнд хөдөө орон нутагт эмгэг судлалын, тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа анатомийн эмгэг судлаач эмч нартай цахим уулзалт зохион байгууллаа.

Энэхүү цахим уулзалтад ЭСТҮА-ны дарга, АУ-ы магистр Г.Ганхүү “Тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчныг сайжруулахаар хийгдэж буй төслүүд, стандартын шинэчлэл”-ийн талаар, СЭЗА-ны дарга, БЗУ-ын магисрт Ц.Должинсүрэн Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай танилцуулж эмч нарын сонирхсон асуултад хариуллаа.

ЭСҮТ-ийн захирал АУ-ы доктор Г.Уянга хөдөө, орон нутагт ажиллаж буй анатомийн эмгэг судлаач эмч нарт тулгамдаж буй асуудлуудаар санал солилцож, шийдвэр гаргах түвшинд танилцуулж эргэн мэдээлэх, дээрх уулзалтыг улирал тутам зохион байгуулахаар хэлэлцлээ.

Зөвлөгөөнд идэвхтэй оролцсон анатомийн эмгэг судлаач эмч нарт талархал илэрхийлье

Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба