“Олон улсын эмч нарын өдөр-2022”-ийг угтан Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албанаас зохион байгуулж буй “ЭМГЭГ СУДЛАЛ МИНИЙ БАХАРХАЛ” аяны хүрээнд анатомийн эмгэг судлал чиглэлээр үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдаж буй резидент эмч нарын дунд “Эмгэг судлал-Миний бахархал” эссе бичлэгийн уралдаан зохион байгуулагдлаа.
Тус уралдаанд Анатомийн эмгэг судлал мэргэшлээр суралцаж буй Эрүүл Мэндийн хөгжлийн Төв / Эмгэг Судлалын Үндэсний Төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Мэргэжил дээшлүүлэх институтийн I, II дамжааны резидент эмч нар Эссе, бүтээлүүдээ ирүүлж ЭСҮТ-ийн ССЭШГХА-ны дарга, АУ-ы доктор Ц.Батчимэг, ЭСТҮА-ны дарга АУ-ы магистр Г.Ганхүү, БТА-ны дарга Ж.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шүүгчийн баг шалгаруулалт явууллаа.
Эмгэг судлал-Миний бахархал” эссе бичлэгийн уралдаанд ЭМХТ / ЭСҮТ-ийн анатомийн эмгэг судлал үндсэн мэргэшлийн сургалтад Дорнод аймаг дах БОЭТ-ийн захиалгаар II дамжаанд суралцаж буй резидент эмч М.Хулан тэргүүллээ.
Уралдаанд идэвхтэй оролцсон резидент эмч нартаа талархал илэрхийлж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба