Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамтарсан “Эрүүл мэндийн байгууллагын цахим ур чадварыг хөгжүүлэх нь” 2 өдрийн сургалтанд тус төвийн захирал, АУ-ны доктор Г.Уянга, Эс судлалын эрт илрүүлгийн албаны дарга, АУ-ны магистр Б.Ганзориг, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Жавхлан нар хамрагдлаа. Уг сургалтаар 2022 оны 5 дугаар сарын 1-с эхлэх үндэсний хэмжээний урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын хүрээнд цахим хөгжлийн багц хууль, мэдээллийн аюулгүй байдлын ерөнхий мэдлэг, мэдээлэл авлаа.