ЭСҮТ-ийн Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасаг 2022 оны 04 дүгээр сарын 12 өдөр Эмгэг судлалын лавлагаа лабораторийн нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа.
Тус өдөр хамтран ажилладаг байгууллага болох ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн эх баригч, мэс заслын сувилагч нар Эмгэг судлалын лабораторийн дамжлаг, ажиллагаатай танилцаж мэс заслын болон оношилгооны сорьц зөв авах, тээвэрлэх, тус лабораторид хүлээлгэн өгөх, хариу хүлээн авах талаар мэдээлэл авч, харилцан санал солилцлоо.
Өдөрлөгт оролцогчид дээрх арга хэмжээг дахин зохион байгуулах ЭХЭМҮТ-ийн ХЭ ба бусад амаржих газруудын холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг оролцуулах санал хүсэлт гаргалаа.
Хамтран ажилласан ЭХЭМҮТ-ийн хамт олон талархал илэрхийлье.
Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба