Эмгэг судлалын Үндэсний Төвийн Эмгэг судлалын тусламж үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү 2022 оны 04 сарын 20-22 өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаа.
Тус өдрүүдэд Хөвсгөл аймгийн ЭМГ, Хөвсгал аймгийн Нэгдсэн Эмнэлэг , ЭХЭМҮТ-тай хамтран эх, нярайн эндэгдлийн эмнэлзүй эмгэг судлалын бага хурал зохион байгуулж Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.
Хөвсгөл Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн 2021 оны Эмгэг судлалын тусламж үйлчилгээнд Чанарын гадаад хяналт зохион байгуулж үр дүнг Хөвсөл ЭМГ, АНЭ-ийн удирдлагын багт танилцуулж, зарим асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Мөн “Эмнэлзүй ба эмгэг судлалын онош, түүний хэлбэржилт” сэдвээр сургалт зохион байгуулж нэгдсэн эмнэлгийн нийт эмч нар танхимаар, СЭМТ-ийн эмч нар цахим хэлбэрээр оролцлоо.
Хамтран ажилласан Хөвсгөл ЭМГ, Хөвсгөл АНЭ-ийн нийт хамт олон талархал илэрхийлье.
Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба