Эмгэг судлалын үндэсний төвийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Сургалт сурталчилгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албанаас гаргасан хуваариар тус төвийн алба бүр бүх ажилчдын сургалт хийж байгаа билээ. Уг үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр Эс судлалын эрт илрүүлгийн албанаас Хувь хүний хөгжил, түүний дотор “Эрүүл мэнд ба сэтгэл зүй” сэдэвт сургалтыг эмгэг судлаач эмч, ахлах зэрэгтэй, АУ-ны магистр Б.Болотуяа эмчтэй хамтран явууллаа.
Тус сургалтанд төвийн нийт ажилчид танхимаар болон зүүм онлайн хэлбэрээр хосолсон байдлаар сургалтанд хамрагдлаа. Сургалтаар зөвхөн бие махбод бус сэтгэл зүйн эрүүл мэнд, түүний гэмтэл, хэрхэн сэргийлэх болон эмчилгээ арга барилын талаар товч мэдээлэл авлаа.
Эмгэг судлаач эмч АУ-ны магистр Б.Болортуяа эмч тус төвд 18 жил ажилласан бөгөөд орчин үед тулгамдаж байгаа “Эрүүл мэнд ба сэтгэл зүй” сэдэвт цаг үеэ олсон, хэрэгцээт мэдээллээр хангаж, сургалт явуулсанд талархаж цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.