Олон улсын сувилагчдын баярын өдрийг угтан “ЭМГЭГ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ НАРТАА БАЯРЛАЛАА” аян зохион байгуулагдана

A- A A+
Олон улсын сувилагчдын баярын өдрийг угтан “ЭМГЭГ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ НАРТАА БАЯРЛАЛАА”  аян зохион байгуулагдана

Эмгэг судлалын үндэсний төвөөс “Олон улсын сувилагчдын баяр”-ыг угтан уламжлал болгон зохион байгуулдаг Эд, эс судлалын лабораторийн техникч нартаа талархах, тэдний мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэх аяныг зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ жил тус аяныг 2022 оны 05 дугаар сарын 01-27-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Зорилго:

Улсын хэмжээнд ажиллаж буй эмгэг судлалын лабораторийн нийт эд судлалын техникч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн нарын мэргэжлийг олон нийтэд сурталчилах, ажил үүргийн онцлогийг таниулах, мэргэжилтэн, хүний нөөцийг чадавхижуулах, мэргэжил арга зүйгээр хангах зорилготой.

 

Зорилт:

  1. Эд, эс судлалын лабораторийн техникч нарын мэргэжлийг сурталчилах, таниулах
  2. Эд, эс судлалын лабораторийн техникч нарын ажил мэргэжлийн үнэ цэнийг өсгөх
  3. Эд, эс судлалын лабораторийн техникч нарын мэргэжлийн ур чадвар, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх

 

Хамрах хүрээ:

  1. Улаанбаатар хотын хэмжээний төв эмнэлэгүүдэд ажиллаж буй нийт эд, эс судлалын лабораторийн техникч нар
  2. Аймгуудын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-д ажиллаж буй нийт эд, эс судлалын лабораторийн техникч нар

 

Аяны хүрээнд хийгдэх ажилын төлөвлөгөө:  

  1. “Мэргэжил бүхэн онцлог” – Эд судлалын техникч мэргэжилийг сурталчилах өдөрлөг
  2. “Хөдөлье” бүх нийтийн спорт өдөрлөг
  3. “Лаборант тандаа баярлалаа”- хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ
  4. “Эмгэг судлалын лабораторийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх нь” багц цагийн сургалт зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Та аяны талаар болон хамтран ажиллах хүсэлт байвал ЭСҮТ-ийн Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албатай холбогдож болно.

 

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба