Байгууллагын нийт ажилчидад зориулсан Хаан банкны үйлчилгээний танилцуулга уулзалт боллоо

A- A A+
Байгууллагын нийт ажилчидад зориулсан Хаан банкны үйлчилгээний танилцуулга уулзалт  боллоо

ХААН банкны зүгээс нийгмийн хариуцлага, олон нийтэд мэдээлэл хүргэх, үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилтын хүрээнд Эмгэг судлалын үндэсний төвийн нийт ажилчид, албан хаагчидад зориулан банкны зээлийн тухай мэдээлэл хүргэх, шууд цалингийн зээл олгох, гэрээ хийх зэрэг үйлчилгээнүүдийг тус байгууллага дээр хүрэлцэн ирж хийлээ.

Арга хэмжээг Насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд 2022 оны 05-р сарын 10-ны өдөр, Хүүхдийн эмгэг судлалын тасгийн хамт олонд 2022 оны 05-р сарын 11-ны өдөр, нийт 2 удаа зохион байгууллаа.

Банк орох цаг зав бага орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маягт нийцүүлэн албан байгууллага дээр хийсэн дээрх үйлчилгээнд байгууллагын хамт олны зүгээс талархал илэрхийлэв. 

 

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба