Эх орон, ард түмэн, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн Эмгэг судлалын Үндэсний Төвийн нийт Лабораторийн техникч, тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад лаборант нар та бүхэндээ “Олон улсын сувилагчийн өдөр”, Монгол улсад эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг удирдлагын зөвлөл, нийт ажилчдын өмнөөс болон хувиасаа хүргэж, эрүүл энх, аз, жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Энэ өдөр бол хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах үйлсийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн лабораторийн техникч, ажилчдын эрхэм үйлсийг дурсан санах, хистологийн лаборант мэргэшлээрээ бахархах өдөр юм.
Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Захирал Г.Уянга (АУ-ы доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн анатомийн эмгэг судлаач эмч)