Эд, эс судлалын лабораторийн техникч нартаа хүндэтгэл үзүүллээ

A- A A+
Эд, эс судлалын лабораторийн техникч нартаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын сувилагчдын баярыг угтан зохион байгуулагдаж буй "ЭМГЭГ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИЙН ТЕХНИКЧ НАРТАА БАЯРЛАЛАА" аяны хүрээнд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн нийт лабораторийн техникч нартаа зориулан хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

Эмгэг Судлалын Үндэсний Төв нь эд судлалын лабораторийн техникч нарыг бэлтгэн сургаж ирсэн ба Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын эмнэлэгүүд, тусгай мэргэжлийн төвүүдэд амжилттай ажиллаж байна.

Тус тэмдэглэлт өдөр Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Хүүхдийн эмгэг судлалын тасгийн ахлах зэргийн лабораторийн техникч Н.Баярмаа Хөдөлмөрийн хошой хүндэт медалиар энгэрээ мялаалаа.

Эмгэг судлалын салбарт хүчин зүтгэж буй нийт эд, эс судлалын лабораторийн техникч нартаа баярын мэндийг дэвшүүлье!

 

Ахлах зэргийн лабораторийн техникч Н.Баярмаа Хөдөлмөрийн хошой хүндэт медаль хүртлээ.

 

ЭСҮТ-ийн хамт олон болох: тэргүүлэх зэргийн лабораторийн  техникч Г.Алтаншагай, Г.Энхжаргал, Г.Энхсайхан, С.Амаржаргал, ахлах зэргийн лабораторийн техникч Н.Баярмаа, И.Амаржаргал, Д.Отгонсүрэн, лабораторийн техникч Г.Гантуяа, Т.Оюун-эрдэнэ, С.Анхтуяа, М.Ариунзаяа, Ц.Тулга,  Б.Оюун-эрдэнэ нартаа баярын мэнд хүргэе!

 

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба