“Илтгэх ур чадвар” сэдвээр нийт ажиллагдсын сургалт боллоо

A- A A+
“Илтгэх ур чадвар” сэдвээр нийт ажиллагдсын сургалт боллоо

Эмгэг судлалын үндэсний төвийн Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албанаас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгийн сургагч багш Ч.Сонинбаяр "Илтгэх ур чадвар" сэдвээр нийт ажилчид, албан хаагчдад зориулан танхимийн болон цахим сургалт зохион байгууллаа. Сургалтыг ЭСҮТ-ийн хурлын өрөөнөөс танхим болон цахим хосолсон байдлаар хүргэв.

 

Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгийн сургагч багш Ч.Сонинбаяр

Сургалтаар илтгэх урлаг, мэтгэлцэх урлагийн талаар танилцуулж хүнд хэлэх үг, санаа бодлоо хэрхэн хүргэх, ойлгуулах талаар онол, практик хосолсон байдлаар сургалтыг зохион байгууллаа.

 

ЭСҮТ-ийн НХЭСТ-ийн эмч, резидент эмч, ажилчид, албан хаагчид

 

Уг сургалтад эмгэг судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасаг, хүүхдийн эмгэг судлалын тасгийн нийт эмч, резидент эмч нар болон нийт эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчид оролцлоо.

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба