“Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр нийт ажиллагсдад зориулсан сургалт зохион байгууллаа

A- A A+
“Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр нийт ажиллагсдад зориулсан сургалт зохион байгууллаа

Эмгэг судлалын үндэсний төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажлын хэсэг нь Тээврийн цагдаагийн албатай хамтран бүх ажиллагсдад зориулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр танхим болон цахим хосолсон байдлаар зохион байгууллаа.

 

Хамгаалалтын бүс, малгай, хүүхдийн хамгаалах суудлын хэрэглээг хэвшүүлэе

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахмад Б.Энхболд болон ЭСҮТ-ийн эмч, ажилчидын төлөөллийн хамт

Сургалтыг Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахмад Б.Энхболд удирдан явуулсан бөгөөд сургалын үеэр бодит тохиолдолуудыг танилцуулан замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох, юуг анхаарах, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэж ямар эрсдэл гарч болох талаар маш сонирхолтой сургалтыг зохион байгууллаа.

 

ЭСҮТ-ийн НХЭСТ-ийн эмч, резидент эмч, ажилчид, албан хаагчид

Уг сургалтад эмгэг судлалын үндэсний төвийн насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасаг, хүүхдийн эмгэг судлалын тасгийн нийт эмч, резидент эмч нар болон нийт эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчид танхим болон цахимаар холбогдон оролцож сургалт маш үр дүнтэй болсонд талархал илэрхийлэв.

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба