“Эмгэг судлалын лабораторийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх нь” багц цагийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

A- A A+
“Эмгэг судлалын лабораторийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх нь” багц цагийн сургалт амжилттай болж өндөрлөлөө

Эмгэг судлалын үндэсний төв нь улсын хэмжээний нийт эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эд, эс судлалын лабораторийн техникч, технологич нарыг чадавхжуулах зорилтын хүрээнд “Эмгэг судлалын лабораторийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх нь” багц цагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

Тус багц цагийн сургалтад дотоодын болон гадаадын нийт 6 илтгэгчид Эмгэг судлалын лабораторийн орчин үеийн дэвшилтэт техник, технологийн талаар танилцуулав. Сургалтад зочин илтгэгчээр Япон улсын Гунма их сургуулийн эмгэг эд, эс судлалын танхмийн профессор Масанао Сайо оролцсон нь онцлох үйл явдал байлаа.

 

Сургалтад нийт 40 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүд цахимаар холбогдож орчин цагийн өндөр хөгжилтэй орны лабораторид хэрэглэж буй иммуногистохимийн болон молекул биологийн шинжилгээний дэвшилтэт техник, технологийг монгол улсад хэрхэн амжилттай хэрэгжүүлж буй үр дүнгийн судалгаа, туршлагын талаар танилцууллаа.

 

ЭСҮТ-ийн төлөөлөл болон Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн техникч М.Байгалмаа, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эс судлаач Д.Мөнх-Од, лабораторийн техникч Жамъяансүрэнгийн хамт

 

Мөн аймгуудын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн анатомийн эмгэг судлаач эмч, эс судлаач, эд судлалын лабораторийн техникч нар идэвхтэй хамрагдсан ба Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн хамт олон сургалтад танхимаар хүрэлцэн ирж оролцсон нь туйлын талархууштай явдал байлаа.

 

Дараагийн багц цагийн сургалт олон улсын эмч, мэргэжилтэнүүдтэй хамтран 2022 оны 06 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Эмгэг судлалын лабораторийн чанарын хяналт аюулгүйн баталгаа ба уропатологи оношилгоо” сэдвээр зохион байгуулагдах гэж байгаа тул та бүхнийг идэвхтэй хамрагдахыг урьж байна.

 

Хамтран зохион байгуулсан Монголын эд, эс судлалын нийгэмлэг, Эмгэг судлалын төвийн хамт олондоо талархал илэрхийлье.

 

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба