“Эмгэг судлалын лабораторийн техникч нартаа баярлалаа” аян амжилттай зохион байгуулагдаж дууслаа

A- A A+
“Эмгэг судлалын лабораторийн техникч нартаа баярлалаа” аян амжилттай зохион байгуулагдаж дууслаа

Эмгэг судлалын үндэсний төвөөс “Олон улсын сувилагчдын баяр”-ыг угтан Эд, эс судлалын лабораторийн техникч нартаа талархах, тэдний мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэх аяныг зохион байгууллаа. Тус аянд Улаанбаатар хотын хэмжээний төв эмнэлэгүүд болон аймгуудын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-д ажиллаж буй нийт эд, эс судлалын лабораторийн техникч нарыг хамруулан дараах өдөрлөг, үйл ажиллагааг амжилттай зохион байгуулав.

 

  1. “Мэргэжил бүхэн онцлог” – Эд судлалын техникч мэргэжилийг сурталчилах өдөрлөг

Тус өдөрлөгийн хүрээнд 2022 оны 05-р сарын 06-ны өдөр АШУҮИС-ийн Анагаах Ухааны Сургуулийн Эмнэлзүйн Лабораторийн Тэнхимийн 3-р дамжааны оюутнууд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн Лавлагаа лабораторитой танилцлаа.

 

  1. “Лаборант тандаа баярлалаа”- хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ

Эмгэг судлалын үндэсний төв нь үе үеийн эд судлалын лабораторийн техникч нарыг бэлтгэн сургаж ирсэн ба бэлтгэгдсэн боловсон хүчин нь Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын эмнэлэгүүд, тусгай мэргэжлийн төвүүдэд амжилттай ажиллаж байна. Тэдний төлөөлөл болон Эмгэг судлалын үндэсний төвийн нийт эд судлалын техникч нарт 2022 оны 05-р сарын 12-ны өдөр хүндэтгэл үзүүлэн баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

  1. “Эмгэг судлалын лабораторийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх нь” багц цагийн сургалт

Эмгэг судлалын үндэсний төв нь улсын хэмжээний нийт эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эд, эс судлалын лабораторийн техникч, технологич нарыг чадавхжуулах зорилтын хүрээнд “Эмгэг судлалын лабораторийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх нь” багц цагийн сургалтыг2022 оны 05-р сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 

  1. “Хөдөлье” бүх нийтийн спорт өдөрлөг

Эмгэг судлалын нийт ажиллагсдын дунд зохион байгуулсан “Хөдөлье” өдөрлөгийг спортын 5 төрлөөр 2022 оны 06-р сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр байгууллагын шатар, дартс, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннисний 2022 оны аваргууд шалгарлаа.

 

Аянд идэвхитэй нэгдсэн Эмгэг Судлалын Үндэсний Төвийн хамт олон болон дэмжиж хамтран ажилласан Төрийн Тусгай Албан Хаагчдын Эмнэлэг, бусад эмнэлгийн байгууллагуудад гүн талархсанаа илэрхийлэе.

 

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба