Спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо

A- A A+
Спортын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Эмгэг судлалын үндэсний төвийн захирлын нэрэмжит спортын аварга шалгаруулах 5 төрөлт тэмцээн 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээн нь шатар, дартс, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж, аваргаа шалгарууллаа. Ж.Ганзориг ахлагчтай 2-р баг дартс, ширээний теннис, гар бөмбөгийн төрлүүдэд 1-р байранд орсноор багийн нийт дүнгээр тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэд боллоо. Тэмцээндээ авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэе.