“Эрүүл мэндийнхээ төлөө – алхангаа ярилцья” үйл ажиллагаанд нэгдлээ

A- A A+
“Эрүүл мэндийнхээ төлөө – алхангаа ярилцья” үйл ажиллагаанд нэгдлээ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эрүүл чийрэг хүн”, “Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн сайд “Иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дадлыг бий болгох ажлыг зохион байгуулах” удирдамжийг батлан 2022 оны 06-р сарыг “Хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах сар” болгосон.

 

Тэгвэл тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Эрүүл мэндийнхээ төлөө-алхангаа ярилцья” үйл ажиллагаанд Эмгэг судлалын үндэсний төвийн хамт олон нэгдэж 2022 оны 06-р сарын 12-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд алхаж амжилттай ажиллаа.

 

 

 

 

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Номхон далайн Баруун бүсийн захирал Доктор Такеши Касай, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцсон манай байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, телепатологи, нанозүүмерын тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, олон улстай хамтран хэрхэн хамтран ажилллаж буй талаар мэдээлэл солилцон цаашид хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.

 

 

 

Тус арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгууллаа. Харин арга хэмжээнд нийт 27 эрүүл мэндийн байгууллага дэмжин хамтран оролцсон юм.  

 

Хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах сарын хүрээнд 2022 оны 06-р сарын 18-ны өдөрө “Дугуйн аялал 2022”, 2022 оны 06-р сарын 24-26-ны өдрүүдэд “Цагаан нөмрөгтнүүд 2022” спортын тэмцээн болохоор төлөвлөгдсөн байна.

 

Дээрх арга хэмжээнд  хамтран оролцсон нийт эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдад талархал илэрхийлж, амжилтыг хүсэе.

 

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба