Эмгэг судлалын шинжилгээний ач холбогдол, эмнэлзүйн уялдаа холбоог дээшлүүлэх, эмгэг судлалын лабораторийн чанарын хяналтыг сайжруулах, уропатолоийн оношилгоо болон эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөгжүүлэхэд эмч мэргэжилтнүүдийг дэмжих, нийтэд сурталчилан таниулах зорилготойгоор энэ удаад Эмгэг судлалын гуравдугаар их хурал олон улсын вебинар хэлбэрээр 2022 оны 6 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар ажиллаж байна.
2022 оны Эмгэг судлалын үндэсний төвийн зорилтот чиглүүлэх "Эмгэг судлалын лабораторийн чанарын хяналт, аюулгүйн баталгаа ба уропатологи оношилгоо" сэдвийн хүрээнд болох юм.
Тус олон улсын сургалт нь 2 кредитын агуулгатай ба Канад, Герман, Орон, Япон, Солонгос, Монгол улсын нэр хүндтэй багш, профессорууд цахимаар илтгэл танилцуулж, мэдээлэл солилцох юм.
Сургалт танхимын болон онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана. Танхимын сургалтанд цөөн тооны хүмүүсийг бүртгэн авна. Бүртгэл үүсгэсэн, төлбөр шилжүүлсэн суралцагчдад Зүүм линкийг емайл хаягаар илгээнэ.
Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭСҮТ, ССЭШГХА-ны мэргэжилтэн Б.Учрал /88524353; uchralmedical@gmail.com/ -тай холбогдон авна уу.
Сургалтад бүртгүүлэх хүсэлтэй эмч, мэргэжилтнүүд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн https://hr.hdc.gov.mn/ сайтаар нэвтрэн хүсэлтээ илгээн бүргүүлэх боломжтой.