“ЭМГЭГ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ, АЮУЛГҮЙН БАТАЛГАА БА УРОПАТОЛОГИ ОНОШИЛГОО” Олон улсын вебинар хуралд оролцохыг урьж байна

A- A A+
“ЭМГЭГ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ, АЮУЛГҮЙН БАТАЛГАА БА УРОПАТОЛОГИ ОНОШИЛГОО” Олон улсын вебинар хуралд оролцохыг урьж байна

Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс уламжлан болгон зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал нь 2022 онд "ЭМГЭГ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ, АЮУЛГҮЙН БАТАЛГАА БА УРОПАТОЛОГИ ОНОШИЛГОО" нэрийн дор 2022 оны 06 сарын 17-18-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдах гэж байна. Хурлыг Эмгэг судлалын үндэсний төв нь Эрүүл мэндийн хөгжлийн төв, АШУҮИС, БАС, Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхим болон Монголын эмгэг эд, эс судлалын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.

 

Уг хуралд Канад, Герман, Орос, Япон, Солонгос болон Монгол улсын нэр хүнд бүхий эмч, эрдэмтэн, багш нар эмгэг судлалын шинжилгээ, оношлогооны чанар аюулгүй байдлын талаар вебинар сургалт явуулах юм. Тус вебинар хурал нь Монгол улсын нийт эмч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаач нарыг хамруулсан олон улсын хэмжээний томоохон вебинар хурал болж байгаа нь онцлог юм. Вебинар хурлын материалыг "МОНГОЛЫН ЭМГЭГ СУДЛАЛ СЭТГҮҮЛ"-ийн тусгай дугаарт хэвлүүлэн гаргах юм. 

 

 

Та бүхэн тус вебинар хуралд /2 кредиттэй/ оролцохыг хүсвэл Эрүүл мэндийн хөгжлийн төвийн https://hr.hdc.gov.mn/login сайтаар нэвтрэн сургалтын зар хэсэгт зарлагдсан дээрх сургалтанд бүртгүүлээрэй.

Мөн сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭСҮТ, ССЭШГХА-ны мэргэжилтэнтэй 88524353 дугаараар холбогдон лавлаарай.

 

Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба