Олон улсын вебинар хурал амжилттай болж өндөрлөлөө

A- A A+
Олон улсын вебинар хурал амжилттай болж өндөрлөлөө

Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс уламжлан болгон зохион байгуулагддаг олон улсын хурал нь 2022 онд "ЭМГЭГ СУДЛАЛЫН ЛАБОРАТОРИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ, АЮУЛГҮЙН БАТАЛГАА БА УРОПАТОЛОГИ ОНОШИЛГОО" нэрийн дор 2022 оны 06 сарын 17-18-ны өдрүүдэд цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Хурлын хөтөлбөрийн дагуу Канад, Герман, Орос, Япон, Солонгос болон Монгол улсаас нэр хүнд бүхий эмч, эрдэмтэн, багш нар эмгэг судлалын шинжилгээ, оношлогооны чанар аюулгүй байдлын талаар вебинар хуралд илтгэл хэлэлцүүлж Монголын нийт эмгэг судлаач эмч мэргэжилтнүүдэд үнэтэй хувь нэмэр орууллаа.

 

Хуралд Монгол улсын 19 аймгийн нийт эмгэг судлаач эмч нар болон нийслэл хот дахь эмнэлгүүдийн эмгэг судлаач эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 65 интернэь холболт үүсгэн оролцолоо.

 

Тус вебинар хуралд шууд орчуулга хийж туслалцсан ЭСҮТ, ЭСҮТА-ны хамт олонд гүн талархсанаа илэрхийлэе.

Вебинар хурлын материалыг "МОНГОЛЫН ЭМГЭГ СУДЛАЛ СЭТГҮҮЛ"-ийн тусгай дугаарт хэвлүүлэн гаргах бөгөөд видео бичлэгийг ЭСҮТ-ийн сошиал суваг болох Youtube  сувагт: https://www.youtube.com/channel/UCjR6uXpxFLFKn8Xrjncz7Dw  байршуулсан тул та бүхэн дахин сонсох боломжтой.

 

Сургалт Судалгаа Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцааны Алба