Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 115 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гарган, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Эмгэг Судлалын Үндэсний Төвийн эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, ажилчдыг 2022 оны 07-р сарын 08-ны өдөр Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар шагналаа. Шагналыг ЭСҮТ-ийн захирал АУ-ны доктор, клиникийн профессор Г.Уянга гардууллаа.
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар:
- Эмгэг судлаач эмч Я.Энх-Амар
- Лабораторийн техникч Д.Отгонсүрэн
- Нягтлан бодогч Н.Батбаяр
- Үйлчлэгч Д.Эрдэнэцэцэг
- Үйлчлэгч Т.Оюунбаяр нар энгэрээ мялайлаа.
Зүүн талаас: Лабораторийн техникч Д.Отгонсүрэн, Үйлчлэгч Д.Эрдэнэцэцэг, ЭСҮТ-ийн захирал Г.Уянга, Үйлчлэгч Т.Оюунбаяр, Нягтлан бодогч Н.Батбаяр нар
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба