“Эмнэлгийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

A- A A+
“Эмнэлгийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэгвэл Эмгэг Судлалын Үндэсний Төв нь нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчиддаа зориулан 2022 оны 09-р сарын 04-ний өдөр ёслол хүндэтгэл, баярын арга хэмжээг зохион байгууллаа.

Тус баярын арга хэмжээнд Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирал АУ-ны доктор, Клиникийн профессор Г.Уянга эмгэг судлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч эмнэлгийн ажилчдад ЭМЯ-ны шагналыг гардууллаа. Эрүүл Мэндийн Яамны “Жуух бичиг”-ээр ЭСҮТ-ийн Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албаны дарга Ц.Батчимэг, Эс судлал, эрт илрүүлэгийн албаны эс судлаач Ж.Нэргүй, О.Цолмон нар шагнууллаа.

Тус өдөр байгууллагын хамт олон баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж нэг өдөр агаар салхинд гарч, байгалийн сайханд аялан зугааллаа. Дээрх арга хэмжээнд  оролцсон нийт эмгэг судлаач эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдадаа талархал илэрхийлж, амжилтыг хүсэе.

 

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба