Монгол Улсын ууган сургуулиудын нэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн эрдмийн зөвлөлийн тогтоол, захирлын тушаалаар эмгэг судлалын салбарыг хөгжүүлэх, эмч нарыг бэлтгэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүндтэй үүргийг гүйцэтгэсэн дараах эмгэг судлаач эмч нарт Клиникийн профессор цол олголоо.
- ЭСҮТ-ийн зөвлөх эмч, Интермед эмнэлэг, МУ-ын Хүний гавьяат эмч, АУ-ны магистр, зөвлөх зэргийн анатомийн эмгэг судлаач эмч Б.Оюун-Эрдэнэ;
- ЭСҮТ-ийн Насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасаг, Тэргүүлэх зэргийн анатомийн эмгэг судлаач эмч Э.Ундармаа;
- ЭСҮТ-ийн Б.Гомбын нэрэмжит Хүүхдийн эмгэг судлалын тасаг, Тэргүүлэх зэргийн анатомийн эмгэг судлаач эмч М.Пагамдулам;
- Хөвсгөл АНЭ-ийн Эмгэг судлалын тасгийн анатомийн эмгэг судлаач эмч н.Мөнхбаяр;
Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба