Төв аймагт Чанарын гадаад хяналт, дэмжлэгт үнэлгээ хийж ажиллаа

A- A A+
Төв аймагт Чанарын гадаад хяналт, дэмжлэгт үнэлгээ хийж ажиллаа

Эмгэг судлалын Үндэсний Төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү 2022 оны 07 сарын 20 өдөр Төв аймагт ажиллаа.

 

Тус өдөр Төв аймгийн Нэгдсэн Эмнэлэг, Эрүүл Мэндийн Газартай хамтран эхийн эндэгдлийн эмнэлзүй, эмгэг судлалын бага хурал зохион байгуулж “Эх, хүүхдийн эндэгдэл”-ийг бууруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.  

 

Төв Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн 2022 оны Эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд Чанарын гадаад хяналт зохион байгуулж үр дүнг Төв АНЭ-ийн удирдлагын багт танилцуулж, зарим асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

 

Хамтран ажилласан Төв аймгийн Эрүүл  Мэндийн Газар, Төв аймгийн Нэгдсэн Эмнэлгийн нийт хамт олонд талархал илэрхийлье.

 

Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба