Эмгэг судлалын Үндэсний Төвийн Эмгэг судлалын тусламж, үйлчилгээний албаны дарга Г.Ганхүү 2022 оны 08 сарын 03-05 өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаа.
Тус өдрүүдэд ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөл, Баянхонгор аймгийн Эрүүл Мэндийн Газар, Баянхонгор Аймгийн Нэгдсэн Эмнэлэгтэй хамтран эхийн эндэгдлийн эмнэлзүй, эмгэг судлалын бага хурал, зохион байгуулж “Эх, хүүхдийн эндэгдэл”-ийг бууруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.
Баянхонгор АНЭ-ийн Эмгэг судлалын тасгийн 2022 оны Эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд Чанарын гадаад хяналт зохион байгуулж үр дүнг Баянхонгор аймгийн ЭМГ, Баянхонгор Аймгийн АНЭ-ийн удирдлагын багт танилцуулж, зарим асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.
Хамтран ажилласан ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүдийн салбар зөвлөл, Баянхонгор аймгийн Эрүүл Мэндийн Газар, Баянхонгор Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.
Эмгэг судлалын тусламж үйлчилгээний алба